Health News from Medical News Today


Friday, December 31, 2010

2011 оны USMLE шалгалтад зориулсан гарын авлага, программ хангамж


www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар гаргаж эхлээд байгаа билээ.

Бидний энэхүү ажил уг шалгалтыг өгөхөөр бэлдэж буй монголын анагаахын мэргэжилтнүүдэд бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна.

2011 оны шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл, агуулгын талаарх хураангуй мэдээлэлийг та бүхэн http://www.usmle.org/examinations/practice_materials.html хаягаар орж авч болох ажээ. Энд USMLE шалгалтын талаарх товч мэдээлэл, шалгалт ямар сэдвүүдийн хүрээнд авагддаг, хэрхэн шалгалтын өдрийг захиалж бүртгүүлэх, шалгалтанд хэрхэн бэлдэх талаар мэдээллийг багтаасан байна. Мөн нэгдүгээр шатны 138 жишээ тестийг багтаасан байгаа нь шалгалтад бэлдэж байгаа хүмүүст нэлээдгүй нэмэр болох болов уу.

www.imedinfo.org сайтын зүгээс энэхүү гарын авлагыг монгол хэл дээр хөрвүүлэн хүргэх ажлыг эхлүүлээд дуусч байгаа бөгөөд тун удахгүй хэрэглэгч та бүхэндээ хүргэх болно. Энэхүү гарын авлага нь шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл болон, 2011 оны шалгалт авагдах сэдвүүд, лабораторийн үзүүлэлтүүд, жишээ тестүүд болон шалгалт авах программыг багтаасан нь таныг шалгалтын үеэр бүрэн мэдээлэлтэй, программтай бүрэн ажиллаж сурсан байхад нь тус болох болно гэдэгт итгэлтэй байна.

Monday, December 27, 2010

VACTERL association


НЭРШИЛ
Товчлол ба ижил нэршил
·        VATER/VACTER/VACTERL холбоо

Тодорхойлолт
·        7 цөм гажигуудын нийлбэр
         Нугаламын гажиг
         Хошногоны атрези
         Зүрхний гажиг
         Цагаан мөгөөрсөн хоолой-улаан хоолойн фистул (TE фистул)
         Улаан хоолойн атрези
         Бөөрний гажиг
         Мөчдийн гажиг (шууны)
·        VATER гэдэгт нугаламын гажиг, хошногоны атрези, TE фистул, улаан хоолойн атрези, бөөр/шууны гажиг багтдаг

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
·        Хамгийн сайн оношилгооны түлхүүр
         Дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд олон тооны гажиг илрэх
         Бөөр, мөч болон нугаламын гажигууд нь хамгийн амархан тодорхойлогддог

Thursday, December 23, 2010

Том артериудын шилжин байршилт-D хэлбэр - Transposition of the Great Arteries-D type


Том артериудын шилжин байрлалт гэж юу вэ?
Том артериудын шилжин байрлалт (TGA) гэдэг нь төрөлхийн (төрөх үед байсан) зүрхний гажиг бөгөөд зүрхнээс цусыг уушиг болон биемахбодид хүргэдэг том судаснууд буруу холбогдсоныг хэлнэ.

Хэвийн үед:
  • хүчилтөрөгчөөр дутмаг (цэнхэр) цус биемахбодоос баруун тосгуурт буцаж ирээд баруун ховдолд дамжих ба улмаар уушигны артериар шахагдан уушгинд очиж хүчилтөрөгч хүлээн авч, хүчилтөрөгчөөр баяждаг.
  • Хүчилтөрөгчөөр баяжсан (улаан) цус уушигнаас зүүн тосгуурт эргэн ирж зүүн ховдол руу дамжих ба улмаар аортаар шахагдан биемахбодид хүрдэг.

Wednesday, December 22, 2010

Ховдол хоорондын таславчийн гажиг


Ventricular septal defect
Тодорхойлолт
Ховдол хоорондын таславчийн эмгэг цоорхойг хэлнэ.
Хэлбэрүүд
  • Perimembranous (насанд хүрэгчидэд хамгийн түгээмэл) (аортын регургитацитай холбоотой)
  • Trabecular (насанд хүрэгчидэд хоёрдугаарт түгээмэл тохиолдоно) (олон тооны байж болно)
  • Inlet (хойд хэсгийн атриовентрикуляр суваг) (тосгуур-ховдолын таславчийн гажигтай холбоотой)
  • Outlet (supracristal, subpulmonic, doubly committed) (Азийн хүн амд түгээмэл) (аортын регургитацитай хүчтэй холбоо хамааралтай)
  • Malalignment (Фаллотын дөрвөл, артерийн битүүрээгүй цорго)
Шунт
  • Зүүнээс баруун

Monday, December 20, 2010

Зүрхний 1-р зэргийн хоригтой холбоотой удаан хугацааны эрсдэл



Framingham Heart Study-ийн хүн амд суурилсан кохорт судалгааны өвчтөнүүдийн проспектив тандалтаас илрүүлсэнээр зүрхний 1-р зэргийн хориг нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавилт болон бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Cheng болон түүний хамтрагчид зүрхний 1-р зэргийн хоригийн удаан хугацааны эрсдэл нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавих болон бүр төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Тэдний хүн амд суурилсан кохорт судалгаа 1968-1974 оны хооронд ердийн 12 холболт бүхий ЭКГ хийлгэсэн Framingham Heart Study-ийн 7575 хүнийг хамарсан бөгөөд 2007 он хүртэл тандаж судалсан байна.

PR интервал 200мсек буюу түүнээс бага хүмүүсийг 1-р зэргийн атриовентрикуляр хоригтой хүмүүстэй харьцуулахад тосгуурын фибрилляци болох эрсдэл 2 дахин (hazard ratio [HR], 2.06; итгэх магадлал 95% , 1.36-3.12; P<.001), хэм үүсгэгч тавих эрсдэл 3 дахин (HR, 2.89; итгэх магадлал 95%, 1.83-4.57; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралт 1.4 дахин (HR, 1.44; итгэх магадлал 95%, 1.09-1.91; P=.01) тус тус нэмэгддэг ажээ.

PR интервалын уртсалт 20мсек-ээр нэмэгдэх тутам тосгуурын фибрилляцийн HR 1.11 (итгэх магадлал 95%, 1.02-1.22; P=.02), хэм үүсгэгч тавилтын HR 1.22 (итгэх интервал 95%, 1.14-1.30; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралтын HR 1.08 (итгэх интервал 95%, 1.02-1.13; P=.005) болдог ажээ.

Cheng S, Keyes MJ, Larson MG, McCabe EL, Newton-Cheh C, Levy D, et al. Long-term outcomes in individuals with prolonged PR interval or first-degree atrioventricular block.

Friday, December 17, 2010

Тосгуур хоорондын таславчийн гажиг


Тодорхойлолт
Тосгуур хоорондын таславчийн эмгэг цоорхойг хэлнэ.

Хэлбэрүүд
  • Ostium secundum (70%): гажиг тосгуур хоорондын таславчийн дунд хэсэгт байрлана (митрал хавхлагын механик унжилттай холбоотой байна)
  • Ostium primum (20%): гажиг тосгуур хоорондын таславчийн доод хэсэгт байрлана (митрал хавхлагын завсар (mitral valve cleft)-тай холбоотой байна)
  • Sinus venosus (10%): Гажиг дээд хөндийн вен орох хэсгийн ойролцоох тосгуур хоорондын таславчийн ар болон дээд хэсэгт байрлана. Эсвэл доод хөндийн вен орох хэсгийн доод болон ар хэсэгт байрлана (уушигны венийн бүрэн бус сөөргөө гажигтай холбоотой байна)
  • Coronary sinus (ховор): Титмийн синусын дээвэр бүрэн бус юмуу бүрэн байхгүйн улмаас зүүн тосгуураас титмийн синуст дараа нь баруун тосгуур гэсэн зүүнээс баруун чиглэлтэй шунт үүснэ (тогтвортой зүүн дээд хөндийн вен (persistent left superior vena cava - PLSVC)-тай холбоотой байна. PLSVC нь титмийн синус юмуу зүүн тосгууртай холбогдож болно)
  • Common atrium (ховор): Тосгуур хоорондын таславч байхгүй байхаар тодорхойлогдоно (Ellis-van Creveld-ийн хамшинжтэй хүчтэй холбоотой)
Шунт
  • Давамгайлах байдлаар зүүнээс-баруун чиглэлийн шунт байх ба тосгуурын сулралын үед (ховдолын систолын эрт үед) шунтын чиглэл бага зэрэг солигдоно.

Thursday, December 16, 2010

Эхокардиографи: Трансдюсерийн байрлал ба Дүрслэлийн хавтгай


 
Эхокардиографид түгээмэл ашигладаг phased-array transducer нь шинжилгээг унших хавтгайг тэмдэглэсэн тэмдэглэгээтэй байна.

Monday, December 13, 2010

Аура бүхий мигрень нь ишемийн харвалт болох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг

British Medical Journal (BMJ)-ийн 2009 оны 10 сарын 27-ны онлайн дугаарт нийтлэгдсэн шинэ мета-анализид дурьдсанаар аура бүхий мигрень нь ишемийн харвалт болох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг ажээ. Эрсдэл аура бүхий мигреньтэй тамхи татдаг, эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг залуу эмэгтэйчүүдэд өндөр байдаг аж.
Судалгааны багын ахлагч Markus Schϋrks, MD болон түүний Brigham and Women's Hospital in Boston, Massachusetts дахь баг, мигрений мэргэжилтэн Dr. Tobias Kurth-ийн INSERM in Paris, France, болон Merck Research Laboratories, Whitehouse Station, New Jersey дэхь багийн зүгээс аль нэг төрлийн мигрень болон зүрх судасны эмгэгийн хоорондын холбоо хамаарлын талаарх 25 тохиолдол хяналтын болон кохорт судалгаанд анализ хийсэн байна. Тэд мигрень болон ишемийн харвалтын хооронд ач холбогдол өгөхүйц холбоо хамаарал буйг илрүүлсэн ба энэхүү эрсдэл аура бүхий мигреньтэй хүмүүсийн дунд өндөр (харьцангуй эрсдэл 2.16) байж аура илэрдэггүй мигрений үед нэмэгддэгүй ажээ.
Түүнчлэн харвалт болох эрсдэл эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд (харьцангуй эрсдэл эмэгтэйчүүдэд 2.08, эрэгтэйчүүдэд 1.37), 45 наснаас залуу мигреньтэй өвчтөнүүдэд (45-аас дээш насныханд харьцангуй эрсдэл 2.65), тамхичдад (харьцангуй эрсдэл 9.03), тухайн үед жирэмслэлтээс хамгаалах эм ууж буй эмэгтэйчүүдэд (харьцангуй эрсдэл 7.02) тус тус өндөр байдаг байна.


Migraine with aura and increased risk of ischaemic stroke

Sunday, December 12, 2010

Ургамалд суурилсан хоолны дэглэм нь сийвэнгийн липипийн концентрацид тустай

Mета анализаар ургамалд суурилсан хоолны дэглэм нь сийвэнгийн липидийн концентрацид тустай гэж үзэж байна.

The Arterial Biology for the Investigation of the Treatment Effects of Reducing Cholesterol 6–HDL and LDL Treatment Strategies (ARBITER 6–HALTS) судалгаагаар гүрээний артерийн дотор болон дунд давхаргын зузааралд липид бууруулагч 2 хослолын эмчилгээний үр нөлөөг судалсан байна. Проспектив, тохиолдолын, зэрэгцээ бүлгийн, нээлттэй сонголт бүхий судалгаанд нийт 363 өвчтөн оролцож удаан задрал бүхий ниацин (2 g/d) болон ezetimibe (10 mg/d)-ийг тэдний урт хугацааны статин эмчилгээнд нэмсэн ажээ. Бүх судалгаанд оролцогчид нь тогтмол тун бүхий статины дагнасан эмчилгээгээр эмчлэгдэж байсан.Судалгаанаас өмнөх 3 сарын дотор өвчтөнүүдээс липипийн түвшинг авч үзэхэд LDL холестрол 100 mg/dL (2.6 mmol/L)-ээс бага, HDL холестрол 50 mg/dL (эрэгтэйд) буюу 55 mg/dL (эмэгтэйд) (1.3 буюу 1.4 mmol/L)-ээс бага байв. 14 сарын судалгааны төгсгөлд гүрээний ерөнхий артерийн дотор болон дунд давхаргын дундаж зузаан суурь үзүүлэлтээс өөрчлөгдөх байлаа.

Хүүхдийн миоклоник эпилепсийн үеийн MRI

Тархины MRI-аар ихэвчлэн өөрчлөлт гардаггүй боловч voxel (volumetric pixel - эзэлхүүний нягтрал)-д суурилсан техник ашигласан чанарын морфометрийн судалгаагаар хүүхдийн миоклоник эпилепси бүхий өвчтөнүүдэд зарим ялгаа ажиглагддаг байна.

Жишээ нь: хүүхдийн миоклоник эпилепси бүхий өвчтөнүүдийн таламус, инсула кортекс болон 2 талын бага тархины тал бөмбөлөгт саарал зураглал буурсан байдаг ажээ. Түүнчлэн эдгээр өвчтөнүүдэд right superior frontal, orbitofrontal болон medial frontal gyri хэсгүүдэд саарал зураглал нэмэгдсэн байдаг байна. Гэрэлд мэдрэг хүүхдийн миоклиник эпилепси бүхий өвчтөнүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад харааны кортексийн саарал зураглал буурсан байдаг ба ийм өөрчлөлт гэрэлд мэдрэг бус өвчтөнүүдэд илэрдэггүй байна.

Friday, December 3, 2010

Cornelia de Lange хамшинж


НЭРШИЛ
Товчлол болон ижил нэршил
  • Cornelia de Lange хамшинж (CdLS)
  • Brachmann-de Lange хамшинж

Тодорхойлолт
  • Өвөрмөц нүүрний онцлог, өсөлтийн болон оюун ухааны хоцрогдол, мөчдийн гажиг, ходоод-гэдэсний эмгэг өөрчлөлт, зүрхний гажиг болон гипертрихоз (биеийн бүх хэсгээр хэт их үс ургах) зэргээр тодорхойлогдох хамшинж юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
  • Умайд өсөлт саатах (IUGR)
  • Дээд мөч дутуу хөгжих гажиг
  • Дээд уруулын бултайлт бүхий микрогнати
    • Хамгийн сайн үнэлэгддэг дүр төрх
  • Өрцний ивэрхий (CDH), заримдаа хоёр талын

Thursday, December 2, 2010

ПРЕЭКЛАМПСИ/ЭКЛАМПСИ


ШАЛТГААН
Генетик, иммунологи, дотоод шүүрэл, хоол тэжээл болон халдвар зэрэг нь преэклампсийн шалтгаанд тооцогддог тул энэхүү эмгэгийг “олон онолын эмгэг” гэдэг. Эрчимтэй судалгаа шинжилгээнээс үл хамаарч тодорхойлогч шалтгаан олдоогүй байсаар байна. Төрсөний дараа эмгэг хурдан үгүй болдогоос шалтгаалж эмгэг үүсэхэд хүргэдэг шалтгааны талаарх ихэнх анхаарал ихэс, УОШ хальс, болон урагт төвлөрдөг.
Эмгэгийн үүсэлд умай-ихэсийн ишеми голлох үүрэгтэй байж болох бөгөөд энэ нь умайн спирал болон радиал артериуд дахь хэвийн физиологийн өөрчлөлтийн дутагдалаас бий болдог. Ишеми нь мөн архаг даралт ихсэлт юмуу дархлаа хамааралт ихэсийн судасны гэмтэл зэрэг голлох судасны эмгэгүүдийн улмаас бий болж болно. Ишеми нь харьцангуйгаар миометрийн судаснуудын интрамурал эсэргүүцэл нэмэгдсэнээс шалтгаалж бий болж болох ба энэхүү нөхцөл байдал нь анх төрж буй том урагтай эмэгтэй, ихэр урагтай, ураг орчмын шингэний ихдэлт зэргийн улмаас миометрийн эсэргүүцэл хүчтэй болсонтой холбоотой байдаг.

Wednesday, December 1, 2010

ХДХВ/ДОХ-ын талаарх 10 баримт

ХДХВ/ДОХ нь дэлхий дээрх нийгмийн эрүүл мэндийн ихээхэн ач холбогдол бүхий анхаарал татсан асуудлуудын нэг байсаар байгаа бөгөөд ялангуяа дунд болон орлоготой орнуудад.

Ретровирусийн эсрэг эмчилгээнд гарсан сүүлийн үеийн ололт амжилтын ачаар ХДХВ эерэг хүмүүс одоо илүү удаан, эрүүл амьдрах боломжтой болоод байгаа билээ. 2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5,2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм. Хэдий тийм ч ретровирусийн эсрэг эмчилгээ хэрэгтэй байгаа ойролцоогоор 10 сая хүнд эмчилгээ авч чадалгүй байсаар байна.

ДЭМБ-ын зүгээс гишүүн орнуудтайгаа өвчний тархалтыг бууруулах, өвчлөлийн нөлөөллийг багасгах тал дээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажилласаар байна.

Энэхүү баримтуудад ХДХВ/ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, хэрхэн сэргийлэх болон эмчилгээний арга замуудыг тусгасан болно.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив